Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists
Иргэдийн анхааралд PDF Print E-mail
Written by praha   
Tuesday, 28 June 2016 09:10
There are no translations available.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 16.4 дугаар зүйл, “Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” гэсэн заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ны Лхагва гарагт тус Элчин сайдын яам ажиллахгүй болно.

Элчин сайдын яам

 
“Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтын тухай PDF Print E-mail
Written by praha   
Friday, 24 June 2016 10:18
There are no translations available.

Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас 2 дахь жилдээ “Миний Монгол Наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, холбоо, ТББ-уудын дунд зарлаад байгаа болно.
2015 онд зохион байгуулсан анхдугаар “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтад нийт 19 холбоо, ДТГ-ууд (ХБНГУ, БНАвстриУ, БНЧУ, АНУ, ШВУ, БВУ, БНПУ, Япон болон Австрали) оролцож байсан бөгөөд Чех, Словак улсад суугаа иргэд, холбоо, ТББ-уудын энэхүү уралдаант шалгаруулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны +420 224 311 198 дугаар утсаар холбогдон авна уу.

Read more...
 
“Gratias agit 2016” шагналаар манай улсын иргэд шагнагдлаа PDF Print E-mail
Written by praha   
Friday, 17 June 2016 14:21
There are no translations available.

БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас жил бүр гадаадын улс оронд Чех улсын нэр хүндийг өргөж сурталчилан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог “Gratias agit 2016” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ГХЯ-ны төв байранд болж 13 орны 16 хүмүүст уг шагналыг олголоо. Энэ удаагийн “Gratias agit 2016” шагналаар Олимпийн наадмын 7 алтан медальт уран гимнастикч Вера Чаславска, Америкын зураач, зохиолч Петр Сис зэрэг алтартнууд шагнагдсан бөгөөд тэдний дунд манай улсын “Алтан тариа” компаний захирал П.Цэнгүүн болон түүний гэргий С.Цацрал нар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.

Read more...
 
Online investment guide to Mongolia PDF Print E-mail
Written by praha   
Monday, 06 June 2016 14:43
There are no translations available.

ONLINE INVESTMENT GUIDE TO MONGOLIA
An online guide to investing in Mongolia was launched by UNCTAD and the Invest Mongolia Agency of Mongolia on May 31. The i-Guides platform www.theiguides.org/mongolia provides online with updated and hard-to-find information on operating costs, wages, rents and taxes that can be inserted into an investor’s business model, as well as laws, special permissions, procedures and useful contacts to investors. The experiences of the current investors in Mongolia are also included.

 
Лидице олон улсын зургийн уралдаанд манай улсын хүүхдүүд амжилттай оролцлоо PDF Print E-mail
Written by praha   
Thursday, 02 June 2016 13:44
There are no translations available.

БНЧУ-ын Лидице сууринд 1942 онд нацист Германы эзлэн түрэмгийлэгчдийн гарт амь эрсэдсэн хүүхдүүдийн дурсгалд зориулан жил бүр зохион байгуулдаг Лидице олон улсын хүүхдийн зургийн уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 6 дугаар сарын 1-ний өдөр болж өнгөрлөө. Энэ жил 44 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус олон улсын уралдаанд 77 орны хүүхэд багачуудын 18 мянга орчим бүтээл цугларснаас Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн сурагч Баасандоржийн Энххүслэн болон Мэндсайханы Цэнгэлбаяр нарын бүтээл шагналт байрт шалгарсан байна.

Last Updated on Monday, 06 June 2016 14:04
Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 47

Links